Тэгвэл яаж гэр бүлийн аз жаргалыг бий болгох вэ гэсэн асуулт аяндаа урган гарна. Аз жаргалтай амьдаръя гэвэл ханиа л зөв сонгох хэрэгтэй. Амьдралын ханиа хэр зөв сонгож чадсанаас таны амьдрал аз жаргалтай байх уу, үгүй юу гэдэг чинь шийдэгдэнэ. Гэвч ханиа зөв сонгоно гэдэг чинь бас л хэцүү асуудал. Ханилан сууж байгаа эр эм хоёр хэдийгээр бие биедээ хайртай, үнэнч байж болох боловч тэдний хооронд санал зөрөлдөх асуудал олон гарна. Хамгийн наад зах нь л гэхэд ханилан суусан эр эм хоёр, хоёр өөр ахуй нөхцөлд өсөж хүмүүжсэн байж таарна. Бас тэгээд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй байж таарна. Тэдгээрээс гадна эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил гээд таарч тохирохгүй зүйл олон гарна. Мөн түүнээс гадна шашин шүтлэг, хобби, хүсэл сонирхол гээд олон асуудлууд гэр бүлийн аз жаргалыг цогцлоох замд хөндөгдөнө. Тэгвэл энэ бүхнийг хэрхэн яаж даван туулж аз жаргалтай гэр бүлийг бий болгох вэ?
Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал гэр бүлийн аз жаргалыг бий болгох магадлалтай гэнэ.
Хайр гэдэг хоёр хүн бие биенээ хүндэтгэсэн хүндлэл, итгэлээс үүсдэг хэмээн сэтгэл судлаачид үздэг байна.
Итгэл хүндлэлээс үүссэн хайр л жинхэнэ аз жаргалтай амьдралыг бий болгодог аж. Ихэнх хүмүүс анхны харцаар бие биендээ дурладаг гэдэг. Тэгвэл ийм хайр бат бэх амьдралыг бий болгож чаддаггүй ажээ.
"эхнэр нь эр нөхрөө хүндэлж харьцдаг гэр бүл хамгийн аз жаргалтай байдаг юм шүү залуусаа" цааш унших »

